МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Финляндын Флом байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Архангай аймгийн салбарын хүсэлтээр тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд SASA! аргачлалын 1-р үе шатны 3 хоногийн сургалтыг 2017 оны 5-р сарын 1-ээс 3-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 26 (2 эрэгтэй, 24 эмэгтэй) оролцогч хамрагдсан.

SASA! аргачлал нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан руу чиглэсэн бүтээлч, оролцооны аргачлал юм.

Сургалтаар дараах үр дүнд хүрэхээр зорьсон: 

  • SASA!-г хэрэгжүүлэхэд шаардлагатай хамт олны хүчийг дайчлах аргачлал, эмэгтэйчүүдийн  эсрэг  хүчирхийлэл  болон  эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн  эрх мэдлийн тэгш бус байдлын талаар мэдлэгтэй болно.
  • Оролцогчдын эрх мэдэл,эмэгтэйчүүдийнэсрэгхүчирхийлэлтэй холбоотой тогтсон хэм хэмжээ, ойлголт, хандлагад өөрчлөгдөх сэдлийг төрүүлнэ.
  • Оролцогчид  бие  биендээ  дэмжлэг  үзүүлэх  болон  хүчирхийлэл,  эрх  мэдлийн асуудлаар ажиллах, SASA! онолын хүрээ, арга барил, үйл ажиллагааг үр дүнтэй ашиглах, суурь шалтгаан руу хандсан, хүний эрхэд суурилсан хандлага, аргазүйг хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн байна.
  • Тухайн орон нутагт SASA!-г хэрэгжүүлэх баг бүрдэж, идэвхтнүүдийн сүлжээ өргөжиж, бэхжинэ.
  • Өөрсдийн хувийн харилцаа  болон  хамт  олныхоо  хүрээнд  эерэг өөрчлөлтүүдийг хийж эхэлнэ.

Оролцогчид сургалтын эхний өдөр хаалттай, биеэ барьсан байдалтай байсан бол хоёр дахь өдрөөс эхлэн тэдний идэвх оролцоо нэмэгдэж, нээлттэй болж бусадтай багаар хамтран ажиллаж эхэлсэн. Сургалтын агуулга гүнзгийрэх тусам өөрсдийн туршлага дээр тулгуурлан асуудлаа ойлгож, хүлээн зөвшөөрч бодит байдалд дүн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд сургалтын төгсгөлд сургалтын таатай уур амьсгал бүрдэж оролцогчид нэгэн цул, хамтарсан баг болсон. Энэ нь сургалтын үндсэн гол зорилгуудыг нэг бөгөөд орон нутагт охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх нэгдсэн ойлголт, мэдлэгтэй баг бүрдсэн.

Түүнчлэн, оролцогчид маань сургалтаар дамжуулан өөрсдийн дотоод мөн чанар луу өнгийж, улмаар энэ агуулгыг цааш түгээн дэлгэрүүлж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хүрээнд ажиллах сэдлийг авсан нь хамгийн чухал юм.