МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хамт олныг дайчлах хүрээнд SASA! аргачлалыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж 11 аймаг, 3 дүүрэгт SASA! активистуудыг бэлтгэсэн билээ. Үүнд суурилан Залуучууд хөгжлийн төвүүдийг түшиглэн SASA! активистуудын сүлжээг байгуулах боломж, гарцыг тодорхойлох зорилго бүхий семинарыг 2017.11.06-ны өдөр Улаанбаатар хотод, 2017.11.13-нд Ховд аймагт тус тус зохион байгууллаа.
Эдгээр семинаруудад орон нутаг дахь Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч, нийгмийн ажилтнууд хамрагдсан. Семинарын эцэст орон нутагт бүрт охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутгийн хэмжээнд болон нэгдсэн байдлаар хийхээр тус тус нарийвчлан гаргасан юм.
Хэрвээ охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй бол та бүхэн өөрсдийн орон нутаг дахь Залуучууд хөгжлийн төв, SASA! активистуудын сүлжээний төлөөлөлтэй холбогдоорой.