МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь жендэрийн тэгш эрх, хүний эрх, нийгмийн шударга ёсыг хангасан хүмүүнлэг ардчилсан нийгмийг Монгол Улсад төлөвшүүлэхийн тулд гишүүн байгууллага, түншүүдийнхээ хүчийг нэгтгэн бэхжүүлэх зорилготой 25 байгууллага, хувь хүний гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага юм.

Бид гишүүн байгууллагуудыг чадавхижуулах, сүлжээг бэхжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаануудыг өөрсдийн боломж, нөөцдөө тулгуурлан сар бүр зохион байгуулж байхыг зорьж байгаа билээ. Энэ хүрээнд 2 сарын 15-16-ны өдрүүдэд Хөгжлийн шийдэл ТББ-ын “ТББ-ын менежментийг сайжруулах ба төслийн санал бэлтгэх” сургалтад гишүүн байгууллагууд хамрагдлаа.