Эцсийн хугацаа: 2021 оны 1-р сарын 31

Донор байгууллага: The Volant Trust

Тэтгэлгийн хэмжээ: $10,000 to $100,000

Тэтгэлгийн хүрээ: Хүмүүнлэгийн тусламж, эрүүл мэнд, COVID-19

The Volant Trust is currently seeking applications from charities in the UK and internationally that demonstrate a strong focus on alleviating social deprivation and helping vulnerable groups who have been particularly impacted by the Covid-19 pandemic.

Volant Trust нь одоогоор Их Британид болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудаас нийгмийн хомсдолыг бууруулах, ялангуяа Ковид-19 цар тахлын гамшигт нэрвэгдсэн нийгмийн эмзэг бүлэгт туслах тал дээр анхаарч ажиллаж буй байгууллагуудыг өргөдөл гаргахыг урьж байна.

Таны төсөл манай санхүүжилтийн шалгуурт нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход туслахын тулд бид богино хэмжээний цуврал асуултуудыг доор орууллаа.

1. Танай байгууллага бүртгэлтэй хандивын байгууллага (charity), олон нийтийн ашиг сонирхлын компани (community interest company), олон нийтийн байгууллага (community organisation) эсвэл нийгмийн аж үйлдвэрь байгууллага(social enterprise) үү?

2. Төсөл болон санхүүжилт нь Ковид-19 цар тахалтай холбоотой юу?

3. Танай байгууллага Ковид-19 цар тахлын гамшигт нэрвэгдсэн нийгмийн хомсдолыг арилгах, эмзэг бүлгийн хүмүүсийн амьжиргааг дээшдүүлэхэд шууд тусалдаг уу?

4. Ковид-19 цар тахлын улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын тоног төхөөрөмж авах (хамгаалалтын хувцас, амны хаалт, нэг хэрэглээний бээлий гэх мэт зүйлс) зэрэг төслийн санхүүжилт, урсгал зардал, үндсэн зардалд орсон  уу?

5. Танай байгууллага өөрийн гэсэн данстай юу? (хувь хүний данс биш байгууллагын нэр дээрх данс)

6. Танай байгууллага жил бүр бие даан аудитаар ордог уу?

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор орно уу.

https://www.volanttrust.org/how-to-apply-covid-19/