Гишүүнээр элсэх
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнд гишүүнээр элссэнээр
Өргөн суурьтай хүрээлэлд нэгдэнэ: Сүлжээ нь гишүүнчлэлээ нийгмийн бүлгийн олон талт, ялгаатай байдал, туршлагыг төлөөлөхүйц байлгахыг эрмэлздэг тул бидэнтэй нэгдсэнээр өргөн суурьтай хөдөлгөөний нэгэн хэсэг болно.
Хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, олонлог төлөөллийг хангана: Иргэний нийгмийн олон салбар, нийгмийн олонлог төлөөллийг, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх; эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус, ахмад үеийнхэн; хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг эрх мэдлийн цөөнх; эрхээ эдлэх боломж нь хязгаарлагдсан, эрх нь зөрчигдсөн, анхаарлын гадна үлдсэн болон эрсдэлт, эмзэг бүлгүүдийг хамруулна.
Чөлөөт, амьд, хамтын орон зайг тэлнэ: Харилцан суралцах, хамтдаа хөгжихийг эрмэлздэг. Үр дүнг эцсийн зогсоол гэж хардаггүй. Үр дүнд хүргэх үйл явцыг чухалчилдаг тул хүн бүрийн оролцоо чухал гэж үздэг.
Хамтын хүчин чармайлтаа нэгтгэнэ: нэгдмэл алсын хараа, нийтлэг үнэт зүйлд суурилан, мэдлэг, туршлага, ур чадвар, нөөц боломжоо хуваалцаж, харилцан суралцдаг.
Манлайллыг хөгжүүлэхэд үйлчилнэ: Хүмүүс эрх ашиг, сонирхол, хэрэгцээ, туршлагаа илэрхийлж, өөрсдийгөө төлөөлөн дуугарч, тулгамдсан асуудлаа тодорхойлж, түүнийг даван туулах боломж, шийдлийг хамтдаа төлөвлөж, эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдэж, өөрчлөлт, шинэчлэлийн төлөө нөлөөлж чаддаг болгоход Сүлжээ үйлчилнэ.
Хамтын дүн шинжилгээ, нөлөөлөл: хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийж, олон талт төлөөллийг оролцуулан, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл эрэлхийлж, байр сууриа нэгтгэн, бодлогын нөлөөлөл хийдэг.