Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны хүсэлтээр Жендэрийн талаар ойлголт өгөх сургалтыг 2017 оны 11 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ сургалтаар дамжуулан жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын талаарх ойлголтыг хувь хүний туршлагад суурилан өгөхийг зорьсон. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай хууль эрхзүйн орчны талаарх мэдээллийг өгсөн.
Сургалтын эцэст оролцогчид маань ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх журмыг боловсруулж, хэрэгжүүлэх санаачилга гаргасныг дуулгахад таатай байна.