Хөдөөгийн малчин иргэд орон нутгийн мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь авч чаддагүй, эсвэл амнаас ам дамжсан хэлбэрээр буруу зөрүү мэдээлэл авах явдал түгээмэл байдаг. Энэ асуудлыг ухаалаг байдлаар шийдсэн туршлагыг танилцуулж байна. Энэ туршлага нь Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Б. Дэлгэр болон түүний хамтран ажиллагсадын туршлага юм.
Мэдээллийг ямар ч хүн уншаад ойлгохуйц энгийн, товч, тодорхой байдлаар бэлтгэн орон нутгийн иргэдэд шуурхай хүргэх “мэдээллийн богц” ажлыг тэд санаачлан хэрэгжүүлсэн билээ. Тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын зургаан баг тус бүрт 2 мэдээллийн богцыг ашиглан мэдээ, мэдээлэл хүргэж байна. Мэдээллийн богцонд иргэдэд хүргэх мэдээллийн хавтас, тэдний санал хүсэлт, гомдлыг хүлээн авах санал хүсэлтийн дэвтрийг багтаасан.

Б. Дэлгэр нь МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, УИХ-ын Тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эмэгтэй төлөөлөгчдийн хамтын манлайллыг бэхжүүлэх “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтанд хамрагдаж орон нутаг, сумаа хөгжүүлэх шинэ арга барил, санал санаачлагад суралцан олон ажлыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь “Мэдээллийн богц” юм.
Доорх холбоосоор орж уншина уу: