Бид амьдралдаа хандлага, зан үйлээ өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэх зэргээр их, бага өөрчлөлтийн алхамуудыг хийж байдаг. Мөн өөрийгөө өөрчлөхөөс гадна бусдыг ч өөрчлөх гэж үздэг. Тэдгээр алхам, оролдлогуудаас зарим нь болдог, зарим нь нэг л болж өгдөггүй.

Тэгвэл бид өөрчлөлт хийхдээ юун дээр алддаг вэ?

Өөрчлөлт хийх нь хугацаа их шаардсан, хэцүү хүнд үйл явц мэт болов ч өөрчлөлт хийх бүрэн боломжтой. Харин таны өөрчлөлтөд эргэн тойрныхон тань тус болж байна уу, саад болж байна уу гэдэг нь маш чухал.

Дээрх агуулгын хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 7, 115, 52, 51, 28, 34, 41-р сургуулиуд болон Тольт бүрэн дунд сургууль, Шинэ монгол технологийн дээд сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл “Шинэ цагийн боловсрол буюу 21-р зууны ур чадварт суралцах нь” цуврал сургалтаар өөрчлөлтийн онолд суурилан сонирхолтой, шинэлэг арга зүйгээр ойлголт, мэдлэгээ нэгтгэлээ.

Энэ сургалтыг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй Багшийн мэргэжил дээшлүүлэх институтхамтран “Багшийн хөгжлийг дэмжих сонголтод сургалт”-ын хүрээнд 14 хоногт 1 удаа цувралаар зохион байгуулж байна. 2019 оны 2-р сарын 25-нд 2 дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа.