МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зохицуулах албаны төлөөлөл 2017 оны 9 сарын 16-ны өдөр Чингис хаан зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж буй I Volunteer, Do you? Нээлттэй өдөрлөгт оролцож байна.

I Volunteer Mongolia-гийн залуус энэ жилийн “I Volunteer, Do You?” өдөрлөгөө ”ЗАЛУУЧУУДЫН УТГА УЧИРТАЙ ОРОЛЦОО” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгөөр дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа +20 гаруй иргэний нийгмийн байгууллагад ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ, үйл ажиллагаатай нь танилцах боломжийг олгохоос гадна САЙН ДУРЫН АЖИЛ гэж юу болох, сайн дурын ажил хийснээр ямар БОЛОМЖ-уудыг олж авч болох тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.

Харин бидний хувьд залууст өөрсдийн эрхэм зорилго, алсын хараа, үйл ажиллагааны хэлбэрүүд, үнэт зүйл, ойлголтоо хуваалцсан юм.

Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүрийг бид баяртайгаар хүлээн авах болно оо.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ

2017.09.16