МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс хэрэгжүүлж буй “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоот хяналтын механизмын загвар бий болгон турших” зорилготой дэд төслийн хүрээнд Хэнтий аймаг дахь анхны сургалтаа зохион байгууллаа.
Энэ сургалтаар дамжуулан иргэд өөрсдийн үйлчлүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвийн /ӨЭМТ/ тусламж, үйлчилгээний чанарт төдийгүй ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн 3 талт гэрээний хэрэгжилтэнд олон нийтийн оролцоотой хяналт тавьж, түүнийг үнэлэх аргачлалд суралцлаа.
Сургалтаар “Олон нийтийн оролцоотой хяналтын механизм /ОНОХ/ болон Олон нийтийн онооны карт буюу ОНОК аргачлалын талаарх ерөнхий ойлголт, хэрэгжүүлэх арга зүйг танилцуулсан бөгөөд цаашдаа иргэд ОНОК үнэлгээний аргачлалыг ашиглан Өрхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлж, ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн 3 талт гэрээний хэрэгжилтэнд хяналт тавина.
ӨЭМТ-ийн эмч, сувилагч, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, ӨЭМТ-өөр үйлчлүүлдэг иргэд, орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн сургалтын оролцогчид өөрсдийн саналаар 3 талт гэрээний хэрэгжилтэнд мониторинг хийх ОНОХ, ӨЭМТ-ийн үйлчилгээнд үнэлгээ хийх ОНОК гэсэн хоёр багт тус тус хуваагдан ажиллахаар болсон юм.
Сургалтыг 2017 оны 2-р сарын 2-оос 3-нд Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны дэмжлэгтэй “Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс Аймгийн ЗДТГ, ЭМГ, Аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээтэй хамтран зохион байгууллаа.