МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний төлөөлөл болон Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы оролцогчид 2017 оны 3 сарын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өглөө “Иргэний оролцоо ба Иргэний нийгмийн байгууллага” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цайн уулзалт хийж, санал солилцлоо.
Бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй сүүлийн дөрвөн жил тасралтгүй өглөөний цайны уулзалт хийж ирсэн билээ. Энэ нь иргэний нийгмийн байгууллага шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх бодит оролцоог бий болгосон механизмыг бүрдүүлж тодорхой үр дүнгээ өгсөн.
Сүүлийн жилүүдэд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцох боломж эрх зүйн хүрээнд нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч шинээр хуульчлагдсан энэ боломжийг амьдрал дээр буулгахад иргэдийн зохион байгуулалттай хэсэг болох иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, чадавхжуулах нь чухал юм. Иймд “Иргэний бодит оролцоо” сэдвийн хүрээнд энэ удаагийн өглөөний цайны уулзалт боллоо.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан, “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил арван хоёр дахь жилдээ “Иргэни