“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд оролцох хүсэлтэй буюу оролцож буй залуусын хүний эрх, эрх чөлөө, жендэр, ардчиллын мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө ямар нэгэн кампанит ажлыг үр дүнтэй явуулахад шаардлагатай олон төрлийн мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь тусалдаг, үе тэнгийн сургагч залуус хамтран явуулдаг 1 өдрийн сургалт.
Сургалт нь хэлэлцүүлэг явуулах, хамтаар дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг оролцооны ба хийнгээ суралцах аргуудыг ашигладаг тул маш сонирхолтой, хөгжилтэй болдог.
Сургалт нь залуусаас урлан бүтээх, сэтгэн бодох, бусдыг анхааралтай сонсох, өөрийгөө оновчтой илэрхийлэх, бүтээлчээр шүүмжлэх, шүүмжлэл хүлээж авах, өөрийгөө танин мэдэх, чөлөөтэй сэтгэх зэрэг хувийн чадвараа дайчлан оролцохыг шаарддаг тул маш их өгөөжтэй байдаг.
Сургалт ихэвчлэн хагас сайн өдөр явагддаг бөгөөд нэг удаад 20-30 залуус оролцох боломжтой. Сургалт бүрийг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аянд идэвхтэй, тууштай оролцож ирсэн, “Эрхийнхээ төлөө” сургагч нарын сургалтанд хамрагдсан 4-5 үе тэнгийн сургагч нарын баг чиглүүлэн явуулдаг.
2008 онд Үе тэнгийхний 4 сургалт явуулж, 80 гаруй залуусыг хамруулсан (сүүлийн 3 сургалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төсөлтэй хамтран явуулсан). 2009 онд Австралийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 12 сургалт явуулахаар төлөвлөж байна.
Сургалтын хөтөлбөрийг эндээс авч болно.
Өмнөх сургалтуудын зураг үзье гэвэл энд дар.
Сургалтанд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com и-мэйл бич эсвэл 70110355 дугаарын утсаар холбоо барь. |