Эрх чөлөөний парад нь хүний эрх, эрх чөлөөг маш сонирхолтой, бүтээлч, хөгжилтэй хэлбэрээр олон нийтэд сурталчилж, иргэдийн, ялангуяа залуусын эрх чөлөөний мэдрэмжийг дээшлүүлж, үзэл бодлоо сонин, содон, бүтээлч аргаар чөлөөтэй бөгөөд зоригтой илэрхийлэх боломж олгодог.
2008 оны 10-р сарын 4-нд Эрх чөлөөний парадыг орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллага зэргийн байр сууриас шалтгаалан парад хэлбэрээр хийж чадаагүй ч Номин их дэлгүүрийн урд талын талбай дээр цэнгээнт цуглаан хэлбэрээр маш амжилттай явуулж чадсан. Нартай, дулаахан энэ өдөр бүх насны олон хүн цугларч, цэнгэн хөгжилдөж, эрх чөлөөнийхөө төлөө бидэнтэй хамтран гараа өргөцгөөсөн. Дуучин Quiza, Beatbox Ray зэрэг уран бүтээлчид ч бидэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэн Эрх чөлөөний парадын урлагийн тоглолтонд оролцсон нь тэнд цугларсан хүмүүст маш их таалагдсан.
Эрх чөлөөний парад нь цаашдаа жил бүр явагдаж, улам өргөжин тэлж, ирээдүйд бид хот, улс даяараа нэгэн өдөр нэгэн зэрэг эрх чөлөөгөө бүтээлчээр илэрхийлэн, дуулж, бүжиглэн тэмдэглэдэг гайхамшигтай баяр болоосой гэж бид чин сэтгэлээсээ хүсч байна.
Та бүхэн хүмүүст баяр баясгалан, урам зориг, эерэг энерги бэлэглэх замаар эрх чөлөөний үзэл санааг түгээх энэ парадыг зохиоход оролцохыг хүсч байгаа бол бидэнтэй заавал холбоо бариарай!
Манай и-мэйл бол handsup4yourrights@gmail.com, утасны дугаар бол 70110355.
2008 оны парадын зурагнуудыг сонирхоё гэвэл энд дар. |