Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг” ТББ

Байгууллагын товч мэдээлэл:

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын, шашны бус, улс төрийн бус, төрийн бус байгууллага юм. Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ)-ны гишүүн,  2005, 2010, 2019 онуудад Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ болон ажиллаж байна.

15 аймгийн өсвөр үеийн төвүүдээр дамжуулан өсвөр үе, хүүхэд залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулдаг.

Вэбсайт/фейсбүүкийн линк: http://mfwa.mn/

https://www.facebook.com/mfwa.mn

Холбоо барих: info@mwfa.mn