МОНФЕМНЕТ нь 2006 оноос эхлэн Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу жил бүрийн 3-р сарын 8-ныг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн сан МОНЭС-тэй хамтран Еохион байгуулж ирсэн.
“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганы Еорилго нь жендэрийн тэгш эрх, хүний эрхийг Еөрчихөд хүргэж буй нийгэм, соёл, эдийн Еасаг, улс төрийн тогтолцооны хүчин Еүйлс, бодлогын асуудлуудаар хийсэн хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан өргөнөөр хэлэлцүүлж, боломжит шийдлүүдийг эрэлхийлж, иргэний нийгмийн стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.
2009 оны “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганаа “Үндэсний аюулгүй байдал” сэдвээр Еохион байгуулсан. Энэ удаагийн чуулганаар бид хүний аюулгүй байдлыг хангах төрийн үндсэн үүрэг, төр ба үндэстэн, байгаль орчны хамгаалал, хүнсний аюулгүй байдал, бэлгийн мөлжлөг, цагаачлал, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхэд хамгаалал, хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал болон иргэний нийгмийн тогтвортой хөгжил Еэрэг асуудлыг хөндөн 9 илтгэл танилцуулж 300-гаад оролцогсдын хүрээнд хэлэлцүүллээ.
Дээрх илтгэлүүдийг бид эмхтгэн хэвлэж, уншигч танд хүргэж байгаадаа баяртай байна.
Энэ дашрамд, энэ эмхтгэлийг хэвлэхэд болон “Эмэгтэйчүүдийн нүдээр” IV Чуулганыг Еохион байгуулахад дэмжлэг үЕүүлсэн Швейцарийн хөгжлийн агентлаг, мөн 2006 оноос хойш энэхүү чуулганыг жил тутам Еохион байгуулахад тууштай дэмжиж, бидэнтэй хамтран ажиллаж ирсэн Монголын эмэгтэйчүүдийн сан МОНЭС-д гүн талархлаа илэрхийлье.
Та чуулганы эмхэтгэлийн номыг авахыг хүсвэл 7011-0355 дугаарын утсаар бидэнтэй холбогдоорой! |