МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цуврал СУРГАЛТ- ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн Mongolian Women’s Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

Сургалт – хэлэлцүүлэг 2021 оны 1-р сарын 6-8-ны өдрүүдэд 09:30 – 11:30 цагийн хооронд онлайнаар зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгээр:

  • CEDAW-гийн талаар ерөнхий мэдээлэл хүргэх;
  • CEDAW-гийн үндсэн 2 зарчмыг танилцуулах;
  • CEDAW-гийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг агуулгын хүрээнд явагдана.Сургалт – хэлэлцүүлэгт зочноор МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зөвлөх Т. Ундаръяа уригдаж CEDAW-гийн ерөнхий мэдээлэл болон үндсэн хоёр зарчмыг танилцуулах болно.

Та бүхэн оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. Бид бүртгэлийн дагуу холбогдон сургалт-хэлэлцүүлэгт хэрхэн оролцох мэдээллийг хүргэх болно.

Бүртгүүлэх холбоос: http://bit.ly/38bqp8oХолбоо барих: 9915-8175Мэйл хаяг: info@monfemnet.org