| Бидний тухай |
|
| Бидний үүсэл, хөгжил |
Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ нь 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн төрийн бус байгууллагын 3-р чуулганы оролцогчдын санаачлагаар анх байгуулагдаж, 2005 оноос эхлэн эрчимтэй шинэчлэгдэж ирсэн. 2007 онд сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болж, дүрмээ дахин шинэчлэн баталсан.
2007 оны дүрмийн дагуу сүлжээ нь жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчиллыг хангах зорилготой байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготой нийгэмд үйлчилдэг ТББ мөн.
Сүлжээний гишүүн байгууллагууд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, хүний эрх, иргэний нийгмийн хөгжил, ардчилсан засаглал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хөгжил, шударга ёс зэрэг олон чиглэлээр ажилладаг ТББ-ууд байдаг бөгөөд сүлжээ нь жендэрийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг, сүлжээний дүрмийг хүлээн зөвшөөрсөн иргэний нийгмийн аливаа бүлэгт нээлттэй. |
|
| Бидний мөрөөдөл |
Жендэр, нас, шашин, намын гишvvнчлэл, угсаа гарал, газарзvйн байршил, бэлгийн баримжаа, нийгмийн статус, арьсны өнгө зэргээс vл хамааран хvн бvрт эрхэм чанараа мэдрэн, айх аюулгvй, дарамтгvй, эрх чөлөөтэй амьдран, авъяас билгээ хөгжүүлж, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг хангасан нийгэм. |
| |
| Бидний үзэл баримтлал |
-
Эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх, тэгш байдлыг хангаагүй нөхцөлд нийгэм ардчилсан, хүмүүнлэг болж чадахгүй. Нөгөө талаас, зөвхөн ардчилсан, хүмүүнлэг нийгэмд л эмэгтэйчүүдийн хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх, шударга ёс бүрэн хангагдаж чадна.
-
Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангасан, хүчтэй иргэний нийгэмтэй, ардчилсан засаглалтай нөхцөлд л зохистой, тогтвортой, хүмүүнлэг хөгжил боломжтой. Хөгжлийг зөвхөн эдийн засаг, орлогын түвшний үзүүлэлтээр бус хувь хүний боломж, сонголт, чадавх, эрх мэдэл, биеэ даах чадварыг нь бэхжүүлж байгаагаар буюу хүний хөгжлийн үзүүлэлтээр хэмжинэ.
-
Эцгийн эрхт ёсонд суурилсан жендэрийн шударга бус тогтолцоонд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүдийн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, тэгш байдал хангагдаж чадахгүй. Тиймээс, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л хүрээнд нэвчин шингэсэн патриархат хандлага, итгэл үнэмшил, бүтцийг эвдэж жендэрийн шударга, хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг хангасан тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатай.
-
Жендэрийн шударга тогтолцоо, элгэмсэг нийгмийг төлөвшүүлэхэд шаардлагатай нийгмийн бүхий л хүрээг хамарсан үндсэн өөрчлөлтийг зөвхөн төвлөрсөн бус стратеги зохион байгуулалттай, алсын хараатай, өргөн оролцоо, олон талт түншлэлд суурилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн л хийж чадна.
-
Нийгмийг хувьсган өөрчлөх энэ хөдөлгөөн нь иргэдийн өдөр тутмын амьдралд гарах сэтгэхүй, хандлага, зан үйлийн өөрчлөлт, нийгэм-соёлын хувьсал, улс төрийн болон эдийн засгийн тогтолцоо, бодлогод гарах өөрчлөлт зэргээс бүрдэх он удаан жилийн үйл явц байна.
-
Энэ хөдөлгөөнд одооноос эхлээд хүүхэд, залуучуудыг хамруулан, тэднийг цаг алдалгүй жендэрийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, иргэний эрх, хариуцлагын илүү өндөр мэдрэмжтэй болгон төлөвшүүлэхэд анхаарах нь амин чухал асуудал мөн.
|
| |
| Бидний зорилго |
Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай, жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө хөдөлгөөнийг өрнүүлэх хөдөлгөгч хүчин болон хөгжиж үндэсний хэмжээнд хамтран ажиллах. |
| |
| Бидний стратеги |
| Нийгмийг өөрчлөх бидний стратеги эерэг соёлыг төлөвшүүлэх, бодлогын орчныг өөрчлөх, хөдөлгөөн өрнүүлж хөгжүүлэх 3 чиглэлээс бүрддэг. |
| |
| Бидний зорилтууд |
1. Жендэрийн шударга ёсыг эрхэмлэсэн нийгмийн хандлага, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах
2. Төрийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгон өөрчлөхөд нөлөөлөх
3. Сvлжээний гишүүд, түншлэгчдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд хөгжүүлэх
4. Гишvvд, тvншлэгчдийн бодлогын дүн шинжилгээ хийх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, хамт олны хөгжлийг дэмжих чадавхыг бэхжvvлэх
5. Жендэрийн шударга тогтолцоо төлөвшүүлэх зорилготой байгууллага, бүлгүүд шинээр үүсч, үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх |
| |
| Бидний үйл ажиллагааны зарчим |
- Ардчилсан, ил тод байх
- Нээлттэй, сайн дурын байх
- Төрөөс хараат бус байх
- Улс төрийн аль нэг нам, хvчинд vл vйлчлэх
- Харилцан тэгш эрхтэй байх
- Гишvvдийн дотоод хэрэгт vл оролцох
- Ёс зvйн өндөр мэдрэмжтэй байх
- Идэвхтэй, хариуцлагатай байх
- Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах
- Харилцан итгэлцэл, хvндэтгэлийг эрхэмлэх
- Хүний эрхэд суурилсан байх
|
| |
| Манай зохицуулах алба |
Хаяг: Бага тойруу 5, 44-р байр, 5 тоот
6-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Шуудангийн хаяг: Улаанбаатар–14201 ш/х-418, Монгол улс
Утас/Факс: (976)-7011-0355
Т.Ундаръяа
Ерөнхий зохицуулагч
Д.Амарзаяа
Ерөнхий менежер
Б.Золзаяа
Мэдээлэл харилцааны менежер |
|