Жендэрийн тэгш байдлыг хангах, нийгмийн шударга ёсыг тогтооход зайлшгүй хөндөх, авч хэлэлцэх асуудал бол яалт ч үгүй эдийн засгийн эрхийн асуудал юм. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд бид зохион байгуулалттай, тодорхой стратеги, чиглэлтэй өргөн хүрээнд ажиллах хэрэгцээ шаардлагатай билээ.
Энэ хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийн төлөө хөдөлгөөн өрнүүлэн бэхжүүлэх” стратегийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Алсын зайнаас ажиллаж байгаа үед үйл ажиллагаа зохион байгуулах арга хэлбэр хязгаарлагдмал хэдий ч технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагааг сонирхолтой арга хэлбэрээр зохион байгуулах боломж бидэнд байна.
Стратеги хэлэлцүүлгийг амжилттай өрнүүлэхэд онлайн арга хэрэгслүүдтэй танилцах, ашиглах Бэлтгэн сургалтыг бид 2021 оны 3-р сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаа нь Азийн сан (The Asia Foundation Mongolia) -гаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” төслийн хүрээнд зохион байгуулж байна.