МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийн төлөө хөдөлгөөн өрнүүлэн бэхжүүлэх” стратегийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн 1-р хэсэгт бид Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг хангахад саад болж буй хүчин зүйлсийг оролцооны аргаар шинжиллээ. Энэ хүрээнд бид эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, эрх гэдэгт юу багтах, бодит амьдрал дээр ямар байгааг экологийн загварт суурилан дүн шинжилгээ хийж, өөрсдийн туршлагын үүднээс тодорхойллоо.
Стратегийн цуврал хэлэлцүүлэг нь Азийн сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа билээ.