CEDAW гэж юу вэ? (Convention on the Elimination of All Forms of Discrimination Against Women )буюу Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц юм.

CEDAW нь Олон улсын хүний эрхийн гэрээ, тусгайлан эмэгтэйчүүдийн эрх, суурь эрх чөлөөг хангахад чиглэсэн. 1979 онд НҮБ-ын Хүний эрхийн Ассамблей энэхүү конвенцыг баталсан. Конвенцын тухай олон улсын хуулиар тодорхой тооны улс орон соёрхон баталж, нэгдэн орсноор хүчин төгөлдөр болдог. Энэ хүрээнд 1981 онд 20 улс орон соёрхон баталснаар хүчин төгөлдөр болсон. Анхны хүчин төгөлдөр болоход гар бие оролцсон улс орнуудын нэг нь Монгол улс юм. Одоогийн байдлаар 187 орон нэгдэн орсон. 9 үндсэн хүний эрхийн конвенцоос хамгийн олон орон соёрхон баталсан конвенцын нэг нь CEDAW юм.

Эмэгтэйчүүдийн эрхийг тусгайлан авч үзсэн конвенц яагаад хэрэгтэй вэ?

Нийгэмд эцгийн эрхэт ёс гэсэн эзэрхэг тогтолцоо бидний амьдралын бүхий л хүрээнд ноёрхож байдагтай холбоотой. Энэ эзэрхэг тогтолцоо эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдалд хүргэдэг. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг ялгваралан гадуурхалт, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил, хэвшмэл ойлголт хэм хэмжээг хэвийн байдаг л зүйл, байх ёстой гэж хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэдэг. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан хэм хэмжээ, хэвшмэл ойлголтууд нь бидний нүдэнд харагдахгүйгээр хүмүүсийн харилцаа, амьдралын хэв маяг цаашлаад тодорхой дүрэм, журамд хүртэл нэвчин шингэсэн байдаг. 

Иймээс бид энэ бугшсан хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг эвдэж тэгш эрхийг хангахад CEDAW конвенц нь бидний барьж ажиллах, хэрэгжилтийг хангахыг төрөөс шаардах чухал баримт бичиг юм. 

CEDAW конвенцыг тайлбарласан постерийг хүргэж байна. Тус постерийг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэгтэйгээр боловсруулан гаргав.

Мөн CEDAW конвенцын талаарх Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-аас гаргасан видеог доорх холбоосоор орж үзнэ үү.

https://fb.watch/3UvmMInNfR/