Швейцарын Хөгжлийн Агентлагийн (ШХА) Монгол дахь зорилго бол Монголын иргэд, байгууллагуудыг тэгш, ногоон, цэцэглэн хөгжсөн нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

Хөндлөнгийн оролцооны өнөөгийн чиглэл бол хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, засаглал, суурь ба мэргэжлийн боловсрол болон сургалт юм.

ШХА нь дараах гол сэдвүүдийн аль нэгнийх нь хүрээнд жижиг үйл ажиллагааны төслүүдэд санал хүргүүлэхийг уриалж байна:

  • Cleantech гарааны бизнесүүд
  • Аялал жуулчлалын дижитал шилжилт
  • Ногоон бизнесийг сурталчлах, худалдаанд гаргах

Төсөл нь мэдлэгийг бий болгох, тогтвортой байдлыг дээшлүүлэх чадавхийг бэхжүүлэх, шинэлэг хандлага, ажлын байр бий болгох болон / эсвэл технологийн шийдлүүдийг багтаасан байх ёстой. Төслийн үргэлжлэх хугацаа нь 18 сараас хэтрэхгүй бөгөөд Монгол Улсад хэрэгжих ёстой.

Сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана. Нэгдүгээр үе шат, өргөдөл гаргагчид санал болгож буй төслийн концепцийн тэмдэглэлийг (concept note) өгөх ёстой. Концепцын тэмдэглэлийг (concept note) шалгаж, зөвхөн сонгогдсон өргөдөл гаргагчидтай холбоо барьж, төслийн эцсийн саналыг боловсруулж дуусгах болно.

Хэн өргөдөл гаргаж болох бэ?

Өргөдөл гаргагч нь дор хаяж нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан Монгол Улсад бүртгэлтэй нийгмийн үйлдвэр, хувийн хэвшлийн компани, иргэний нийгмийн байгууллага, хоршоо, төрийн байгууллага, академик болон эрдэм шинжилгээний байгууллага байж болно. Гадаадын байгууллагуудтай түншлэлийг хүлээн зөвшөөрдөг (тэмдэглэл: Монголын байгууллагуудад давуу эрхтэйгээр сонгоно). Концепцийн тэмдэглэлд тавигдах шаардлага: Өргөдөл гаргагчид дараах агуулгыг багтаасан,хамгийн ихдээ гурван хуудас англи хэл дээрх концепцийн тэмдэглэлийг ирүүлнэ үү:

  • төслийн агуулга ба шийдэл / бизнесийн санааны тодорхойлолт, тайлбар – хүлээгдэж буй үр дүн, төсөл хэрэгжүүлэх стратеги, хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэл; хэрэгжүүлэх горим, түүний дотор төслийн set-up
  • түншүүд, оролцогч талууд, зах зээл ба хэрэглэгчийн товч анализ
  • хавсралт хэлбэрээр төсөв
  • өргөдөл гаргагчийн бүртгэлийн гэрчилгээ, холбогдох туршлага, хоёр хамгийн сүүлийн хэрэгжүүлсэн төсөл эсвэл хамтран ажилласан үйл ажиллагааны лавлагаа.

Эцчсийн хугацаа: 2021 оны 2-р сарын 19-ны 17:00 цаг

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.

https://www.eda.admin.ch/countries/mongolia/en/home/news/news.html/content/countries/mongolia/en/meta/news/2021/small_action?fbclid=IwAR1uYe_mJLYn1xN7NXv6kUCsB48tSRps2Gkcr8TghztiQnX_ALihmblTwXc