???????????? ???????????????? ????????????????????????????????????????

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛНА.
Азийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хотын засаглалыг сайжруулах төслийг 2015-2022 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ТББ сонгон шалгаруулна.
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсаар иржээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2019 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2020 онд шинэчлэгдэн батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулаад байна. Уг хуулийн төсөлд хуульчид, судлаачид, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг тусгах зорилгоор хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах шаардлага үүсээд байна. Иймд, Азийн сан дараах ТББ-ыг сонгон шалгаруулна.
1. Аж ахуйн нэгжүүдийн хүрээнд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах ТББ (1 удаагийн хэлэлцүүлэг)
2. Хуульчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын хүрээнд хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах ТББ (1-3 удаагийн хэлэлцүүлэг)

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ТББ-д тавигдах шаардлага:
• 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх,
• Ижил төстэй хуулийн төслийн болон бусад асуудлаар нийгмийн өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулсан туршлагатай байх,
• Олон улсын байгууллага, төрийн байгууллагатай ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Бүрдүүлэх бичиг баримт:
• Байгууллагын гэрчилгээ,
• Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын ерөнхий төлөвлөгөө
o хэлэлцүүлэг зохион байгуулах огноо, (төлөвлөгөөнд үндэслэж огноог Азийн сан, НЗДТГ-тай эцэслэн тохирно)
o хэлэлцүүлэгт оролцуулах төлөөллийн жагсаалт,
o хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэр (цахимаар, танхимаар)
• Багийн гишүүдийн танилцуулга

Дээрх бичиг баримтыг 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор bulgan.enkhbat@asiafoundation.org хаягаар ирүүлнэ үү.
Зөвлөх үйлчилгээтэй холбоотой лавлах зүйл 8802-2220 утсаар тодруулна уу.

Хотын засаглалыг сайжруулах төсөл
Азийн сан, Ориент Плаза 3 давха,
Чагдаржавын гудамж 9,
Улаанбаатар 14210