- Та онлайн орчинд өөрийн аюулгүй байдлаа бүрдүүлж чадсан уу?
- Та онлайн орчин дахь арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу?
Цар тахлын улмаас гэрээсээ ажиллаж буй бидэнд зайнаас ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх, онлайнд чөлөөтэй ажиллах шаардлага зайлшгүй гарч ирж байна.
Энэ хүрээнд бид МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний гишүүн байгууллагууд мөн бусад ТББ-ын төлөөллүүд “Онлайн активизм өрнүүлэх ур чадвар нэмэгдүүлэх” сургалтад хамрагдаж байна.

Өнөөдрийн сургалтаар зайнаас ажиллаж буй тохиолдолд гэртээ оффисоо хэрхэн бүрдүүлэх үүнд юуг анхаарах болон онлайн орчинд ажиллахад аюулгүй байдлаа хэрхэн хангах шаардлагатай талаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
Энэхүү сургалт нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID Mongolia, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн IRI in Mongolia – БНОУХ дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хамтын манлайлал-Бодлогын түншлэл” хамтын нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байна.