
Европын Аюулгүй байдал Хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2017 оны 11 сарын 28-ны өдөр Австри улсын Вена хотноо зохион байгуулж буй “Сонгуулийн ажиглалт ба Сонгуулийн явц дахь технологийн үүрэг” семинарт МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Мэдээлэл/Гадаад харилцааны ажилтан Ш.Саранхөхөө нь зочин илтгэгчээр оролцож 2016 оны Парламентын сонгуулийн үеэр ажиглагчаар ажилласан туршлага болон нийт ажиглагчаар ажилласан залуучуудын санаачилгын үр нөлөөг хуваалцлаа.
Уг семинарт 60 гаруй орны төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэрээр шинэлэг технологийг ашиглан сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх болон сонгуулийн хөндлөнгийн ажиглагчаар ажилласан залуустай хамтран ажиллах нь иргэдийн утга учиртай оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тус семинарын үеэр онцоллоо.