МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь “Хамтын манлайлал – Бодлогын түншлэл” нөлөөллийн кампанит аяны хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын хүрээнд 2021 оны 3-р сарын 2-5, 9-10-ны өдрүүднд “Суурь ойлголт гүнзгийрүүлэх” сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Сургалтаар иргэний нийгмийн байгууллагууд хүний эрх, эрхэм чанар, хүний эрхэд суурилсан хандлага, тэгш хүртээмж, ялгаатай байдал зэрэг суурь зарчим, үзэл баримтлалын хүрээнд ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүллээ. Энэ үйл ажиллагаагаар иргэний нийгмийн байгууллагууд мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлж, ижил үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын туршлагатай танилцах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж бүрдсэнг онцоллоо. 

Иргэний нийгмийн байгууллагуудын туршлага, зорилгыг нэгтгэн  хамтдаа тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн байр суурь, дуу хоолойгоо илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх нь энэ сургалт, үйл ажиллагааны эцсийн зорилго юм. Бид сургалт үйл ажиллагааны мөрөөр цаашид хамтран ажиллаж тодорхой асуудлын хүрээнд хамтын нөлөөллийн аян зохион байгуулах болно.