МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2018 онд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг үндэсний хэмжээнд буюу 21 аймаг, 365 сум, 9 дүүргийн ИТХ-ын 2,000 гаруй эмэгтэй төлөөлөгчдөд зохион байгуулсан билээ.

Уг сургалтад хамрагдсан оролцогчдын төлөөлөл болох 30 гаруй төлөөлөгчид 5-р сарын 13-14-ний өдрүүдэд Монголика цогцолборт “Сайн туршлага түгээхэд харилцан суралцах арга зүйг ашиглах нь” сeминарт оролцож, мэдлэг чадвараа хуваалцав.

Энэ сeминар нь “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын мөрөөр эмэгтэй төлөөлөгчид орон нутагтаа нэн тулгамдсан асуудлыг барьж авч, шийдвэрлэсэн эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагуудыг нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц сайн туршлага болгон хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бүтээлч, үр өгөөжтэй ажил боллоо.

Уг семинарийн чиглүүлэгчээр Ази Номхон Далайн бүсийн 12 орныг багтаасан ЛОГИН АЗИ сүлжээний зөвлөх ноён Шантану Лихари ажилласан юм.