
Эрүүл мэндийн салбарт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх дэд төслийн хүрээнд ОНОХ төслийн баг Хэнтий аймагт 2017 оны 5-р сарын 8-10-нд ажиллаад ирлээ.
Ажиллах хугацаандаа ОНОК, ОНОХ багийн гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах, Харилцан ойлголцлын санамж бичигт байгуулах, төслийн оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийх, Аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний гишүүдэд төслийг танилцуулах, “Хэнтий” телевизийн нэвтрүүлэгт оролцох зэрэг олон ажлуудыг амжууллаа.
- ОНОК, ОНОХ багийн гишүүдийг чадавхижуулах сургалт: Сургалтаар багийн гишүүдийг ӨЭМТ-ийн 3 талт гэрээнд шалгуур үзүүлэлтийн дагуу хэрхэн хяналт тавих, ӨЭМТ-өөр үйчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны асуумж боловсруулан, турших, нийгмийн зураглал гаргах сэдвийн хүрээнд чадавхижуулав. Мөн ӨЭМТ-үүдийн үйл ажиллагаатай танилцах дадлага хийлээ. ОНОХ баг 8 гишүүн, ОНОК баг 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
- Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний хамтын ажиллагааг төслийн хүрээнд тодорхойлж, ойлголцлын санамж бичгээр баталгаажуулав. Ингэснээр оролцогч талуудын эрх, үүрэг илүү тодорхой болж, хамтын ажиллагаа бэхжих үндсэн суурь бүрдсэн юм.
