МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь НҮБ-ын Хүн амын сан болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн талаарх залуучуудын зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлөх үр дүнтэй загвар боловсруулах”-аар ажиллаж байна.

Энэ хүрээнд ойлголт нэгтгэх, уг загварын агуулга, бүтцийг тодорхойлох сургалтыг 2017 оны 8 сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд оролцогчид нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохын тулд бүлэг, хамт олныг хэрхэн үр дүнтэй татан оролцуулах, тэднийг хэрхэн сэдэлжүүлэх, хувийн харилцаа болон ажлын хүрээндээ өөрчлөлтийг хэрхэн бий болгох талаар оролцооны аргад суурилан, харилцан суралцсан юм.

Сургалтад НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэмтэл Согогийн Үндэсний Төвийн харъяа Нэг цэгийн үйлчилгээний төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Налайх салбарын зохицуулагч, мэргэжилтнүүд хамрагдлаа.