МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ гишүүн байгууллагуудынхаа хүрээнд “Иргэний нийгмийн эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг 2021 оны 3-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Өнгөрсөн 2020 онд тодорхой тооны ТББ-иуд нэгдэн “Иргэний нийгмийн консерциум” байгуулан иргэний нийгмийн байгууллагын судалгаа, шинжилгээ хийх, ТББ-ын тухай хуулийн үзэл баримтлалд байр сууриа илэрхийлэх чиглэлээр нэгдэн ажиллаж байна.
Энэ хүрээнд хэлэлцүүлгээр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хууль, Холбооны тухай хууль, Сангийн тухай хуулиудын үзэл баримтлалыг авч хэлэлцлээ. Мөн Иргэний нийгмийн консерциумаас 600 гаруй ТББ-ыг хамруулан хийсэн “Иргэний орон зайн өнөөгийн төлөв байдал” судалгааны үр дүнтэй танилцлаа.
Бидний урилгыг хүлээн авч хэлэлцүүлэгт холбогдох мэдээллийг хүргэсэн Нээлтэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П. Бадамрагчаа, “Иргэний орон зайн өнөөгийн төлөв байдал” судалгааны багийн гишүүн, судлаач С. Батсугар нарт талархал илэрхийлье.
Хэлэлцүүлгээр авч хэлэлцсэн хуулийн төслүүд нь иргэний нийгэм, ТББ-уудын орон зай, өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хамааралтай чухал хуулиуд тул иргэний нийгмийн байгууллагууд эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцан, байр сууриа нэгтгэх нь маш чухал юм.