НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага (UN Women) болон Мексик, Францын Засгийн газар иргэний нийгмийн байгууллагатай хамтран залуучуудын оролцоо, түншлэлтэйгээр Жендэрийн тэгш байдал (The Generation Equality)-ын төлөөх дэлхийн хэмжээний форумыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү форум нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн санхүүгийн болон улс төрийн үүрэг амлалтын нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, хариуцлагыг баталгаажуулах, бусад салбаруудын жендэрийн тэгш байдлын төлөөх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зорилготой. Форум нь онлайнаар явагдах ба үнэ төлбөргүй.
Бүртгүүлэх холбоос: https://forogeneracionigualdadmx.vfairs.com/en/registration