
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Сүлжээний Зохицуулах алба 2017 оны 9 сарын 10-нд болсон Ардчилалд ухаантай хайртай залуусын баяр ДемоКрейзи Карнавалд оролцлоо.
5 дахь жил жилдээ болж буй Карнавалын энэ жилийн сэдвийн хүрээнд бид Маскулинити цахим бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, нийгмээс тулгасан дүрүүдэд тоглосоор байх уу? аль эсвэл өөрийнхөөрөө байх уу? гэсэн асуултын дагуу эргэцүүлэл хийх боломжийг хүрэлцэн ирсэн хүмүүстээ олгосон юм.
Ялгаатай байдал нь давуу тал юм, бусдын оршихуйг хүлээн зөвшөөрч хүн гэдэг эрхэм чанарыг нь хүндэтгэе гэсэн мессежийг олон нийтэд өгөхийг зорилоо.
Үнэт зүйлээ хуваалцахын хажуугаар өөрсдөө ч дүрүүдэд хувирч, баяртаа оролцлоо.
Энэ Карнавал нь хүн бүхний баяр бөгөөд бусад хугацаанд ч бидэнтэй үнэт зүйл, үзэл санаа нэг хүмүүсийг бидний үйл ажиллагаанд ирж оролцож, хамтдаа нийгмийн эерэг өөрчлөлтийн түүхийг бүтээхийг урьж байна.
Карнавалын талаарх илүү их мэдээллийг дараах холбоосоор орж сонирхоно уу.
ДемоКрэйзи КАРНАВАЛ буюу Ардчилалд ухаанТАЙ хайртай залуусын баяр