МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Азийн сан The Asia Foundation Mongolia, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран КОЙКА-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төслийн хүрээнд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Инноваци” форумыг 2020 оны 10-р сарын 7-нд амжилттай зохион байгууллаа.

Жендэрийн эрх тэгш байдалд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхжуулах нь суурь асуудал болж байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хараат бус байдалтай холбоотой. Эдийн засгийн хувьд хараат бус байна гэдэг нь жендэрийн эрх тэгш байдал хангагдах суурь гэж үзэж байна.

Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулах нь зөвхөн гарааны бизнест хөрөнгө оруулах, санхүүгийн хувьд эхлэх хөрөнгө өгнө гэдэг асуудал биш. Энэ нь боломжийн тэгш бус байдал, ялгаатай хэрэгцээ, ялгаатай хүчин зүйл зэргийг цуг харгалзахыг хэлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://ikon.mn/n/20ul?fbclid=IwAR3_U7d9spsSqfMgg_HRD8PavrMwP32ecOquvlsp2K8IJwzeAIMHipaigI8